LT-6000 загварын ухаалаг цоож нь 3D камертай загвар. Камераараа гадаа хэн ирсэнийг харах боломжтойгоос гадна 3D камер нь царай таньж хаалгаа нээдэг. Энэхүү 3D камер нь маш өндөр нарийвчлалаар таны царайг таньж бүртгэж авдаг тул аюулгүй ажиллагаан дээр нь бүрэн итгэлтэй байж болноо. LT-6000 загварын ухаалаг цоожны батерей нь өөр дээрээ цэнэгээ хураадаг тул дүүрэн цэнэгээрээ 8 сар ажиллах боломжтой. Гадна дэлгэц дээр нь батерейны хувь нь гардаг тул цэнэг нь дуусч байвал батерейгаа салгаж аваад цэнэглэх боломжтой. Цэнэглэдэг USB нь хамт дагалдаж ирдэг. LT-6000 загвар нь аюулгүй байдлыг бүрэн хангасан, хэрэглэхэд хялбар ойлгомжтойгоос гадна орчин үеийн гоёмсог хээнцэр ганган хийцтэй загвар юм. Гадна бариул дээрх тоо нь том тод харагдах тул хөгшин хүн хүүхэд хэрэглэхэд хялбар. LT-6000 загварын ухаалаг цоож нь 6 янзаар онгойдог.
1. Нууц код / 6 -10 орон /
2. Хурууны хээ / 100 ширхэг /
3. Чип карт / 100 ширхэг /
4. Ослын түлхүүр / 2 ширхэг /
5. Гар утсан дээрээ суулгасан аппликейшнаар
6. Царай таньж онгойх гэсэн 6 янзаар онгойдог.
649,000₮
750,000₮
Хамгийн гол анхаарах зүйл нь Админ кодоо бусдад алдахаас сэргийлэх.
Учир нь админ кодоор хаалганы түгжээг тайлж гэрт нэвтрэх бүрэн боломжтой.
Дараагийн анхаарах зүйл нь ослын түлхүүрээ гэртээ байлгаж болохгүй.
Учир нь цоожны батерей дууссан үед хурууны хээ, нууц код, чип картаар хаалга нээгдэх боломжгүй болдог.
Энэ үед ослын түлхүүрээр гаднаас нь механикаар онгойлгож ордог.
Таны сонирхосон бүтээгдэхүүн